17/03/2026
Залхуурлаас салгаж чадах 6 хатуу бөгөөд үнэн зүйлс
1. Чи ядарсан биш, зүгээр л сахилга батгүй байна.
Шөнө 2 цаг хүртэл утсаа ухах чинь амралт биш. Чи зүгээр л бодит амьдралаас зугтаж байна.
2. Чиний ирээдүйг аврахаар хэн ч ирэхгүй.
Хайртай хүн чинь ч биш, эцэг эх чинь ч биш, “Нэг өдөр” гэсэн тэр төсөөлөл ч биш. Эцэст нь энэ бүгдийг хийх хүн бол чи өөрөө.
3. Ихэнх өдрүүд мэдээж уйтгартай.
Гэхдээ энэ нь зогсох шалтгаан биш. Чи урам зориг хүлээлгүй шүдээ угаадаг шиг зорилгодоо ч гэсэн тэгж хандах хэрэгтэй.
4. Мөрөөдөл ганцаараа ямар ч үнэ цэнгүй.
Үйлдлээр бататгаж өгөхгүй бол мөрөөдөл гэж байхгүй.
Чадвар байгаад ашиглахгүй бол ямар ч үнэ цэнгүй
5. Айдсаа бодсоор байгаад ялж чадахгүй болохвий.
Алхам алхмаар хийх нь айдсыг давж гарах гол түлхүүр.
6. Хийх ёстой зүйлээ мэдэж байгаад хийхгүй байх нь хамгийн том өөрөө өөрийгөө хууралт.
Амьдрал өөрчлөгдөхгүй. Харин чи хөдөлж эхлэхэд л бүх зүйл өөрчлөгдөнө.