ЗӨЯВ Аудит ХХК / ZUYAV Audit Co.,Ltd

ЗӨЯВ Аудит ХХК / ZUYAV Audit Co.,Ltd Аудит болон санхүүгийн мэргэжлийн үйлчилгээ /
Professional audit and accounting service

06/02/2026
Практикт суурилсан аудиторуудын сургалт маань хоёр дахь өдрөө амжилттай болж өнгөрлөө. Өнөөдрийн сэдэв ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЕ Ш...
05/02/2026

Практикт суурилсан аудиторуудын сургалт маань хоёр дахь өдрөө амжилттай болж өнгөрлөө. Өнөөдрийн сэдэв ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЕ ШАТ - ДОТООД ХЯНАЛТ БА ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ байлаа. Оролцогчдын маань идэвхи, оролцоо сургалтыг илүү ач холбогдолтой үр дүнтэй болгож байна даа 💕. Маргаашийн сургалтыг ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮЕ ШАТ - ЭРСДЭЛД ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ, ТАЙЛАГНАЛЫН ҮЕ ШАТ, АЖЛЫН БАРИМТЫГ ХАДГАЛАХ сэдвийн хүрээнд явуулна аа. Багууд эн тэнцүү оролцоотой, өрсөлдөөнтэй болж байна. Маргааш 3 сэдвийн хүрээнд илүү олон даалгавар гүйцэтгэж шилдэг багийг тодруулан шагнал гардуулах болно.

Жич: Бидний сургалтын ач холбогдол нь бүх оролцогчид маань АУДИТЫН БАРИМТЖУУЛАЛТЫН гарын авлагаа ашиглаж, хэрэглэх. Мөн АОУС, ЧУОУС-ын шаардлагуудын дагуу бэлтгэсэн маягтуудыг оролцогчид ашиглан өөрсдийн гүйцэтгэлдээ нэвтрүүлэх юм. Хоёр дахь ээлжийн сургалтын маань 2 дахь өдөр амжилттай болж өнгөрлөө.

Аудиторуудад зориулсан сургалт маань хоёр дахь ээлжээ эхлүүллээ. Сургалтын хүрээнд ашиглах гарын авлага болон жишиг маяг...
04/02/2026

Аудиторуудад зориулсан сургалт маань хоёр дахь ээлжээ эхлүүллээ. Сургалтын хүрээнд ашиглах гарын авлага болон жишиг маягтуудыг оролцогч нартаа тараалаа. Эхний өдрийн сургалтын сэдэв Төлөвлөлтийн өмнөх үе шат байсан бол маргаашийн сэдэв Төлөвлөлтийн үе шат-Дотоод хяналт ба эрсдэлийг үнэлэх байна. Багууд гэрийн даалгавраа авсан бөгөөд маргааш шалгуулна. Нийт 5 баг маань гурав дахь өдрийн сургалтын эцэст оноогоороо хамгийн шилдэг багаа тодруулах болно оо. Аудиторууддаа амжилт хүсье ☺️

❤️Өнөөдөр компанийн маань 2 жилийн ойн өдөр ❤️Энэ 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа маань амжилттай өргөжин тэлж, олон үн...
31/01/2026

❤️Өнөөдөр компанийн маань 2 жилийн ойн өдөр ❤️
Энэ 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа маань амжилттай өргөжин тэлж, олон үнэ цэнэтэй үйлчлүүлэгч харилцагч хамтрагч нараар хүрээгээ тэлжээ ❤️
Цаашид улам илүү үнэ цэнийг хамтдаа бүтээх болноо ❤️

Аудитын баримтжуулалтын гарын авлагын хүрээнд хийгдсэн анхны сургалт маань амжилттай болж өнгөрлөө. Анхны ангийн оролцог...
30/01/2026

Аудитын баримтжуулалтын гарын авлагын хүрээнд хийгдсэн анхны сургалт маань амжилттай болж өнгөрлөө. Анхны ангийн оролцогчид маань салбараа манлайлан 3 өдрийн туршид бидэнтэй хамт байж идэвхи зүтгэл, хөдөлмөр гарган хамтдаа хөгжих итгэл сэтгэлээр биднийг дэмжин оролцсон ангийнхаа 37 оролцогчид чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Бид хамтдаа хөгжиж АОУС-ын дагуу мөн Сангийн яамны шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг харилцагч нартаа үзүүлэхийн төлөө хамтаа хичээж байгаагийн тод жишээ болсон сургалт боллоо гэж манай хамт олны зүгээс харж байна. Сургалт маань оролцогчидтойгоо нягт уялдаа холбоотой явагдаж байсан учраас өнөөдөр бидний амжилттай сургалтаа зохион байгуулж чадсан нь манай оролцогч нарын маань хүч хөдөлмөр байсан юм шүү. Мөн сургалт зохион байгуулах боломж олгож, бидэнд итгэж хамтран ажилласан Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын удирдлагууд болон биднийг бүх талаар дэмжин ажилласан М.Давааням захиралдаа онцгойлон талархал илэрхийлье. Бидний хамтын ажиллагаа өргөжин тэлж, Монголын дотоодын аудитын компаниуддаа илүү олон туслалцаа дэмжлэг үзүүлэх урам зориг өгсөн сайхан сургалт болж өнгөрлөө. ЗӨЯВ Аудитын компанийн хамт олны зүгээс салбар нэг, зорилго нэгтэй аудитын компаниуддаа дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бидний үүд, хаалга үргэлж та бүхний өмнө нээлттэй байх болно. БАЯРЛАЛАА ТА БҮХЭНДЭЭ 💕

ЖИЧ: МАНАЙ ХОЁР ДАХЬ ЭЭЛЖИЙН ТАНХИМЫН СУРГАЛТ 2 САРЫН 4-6-ны ХООРОНД ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАГДАХААР ТОВЛОГДЛОО. ТА БҮХЭН АМЖИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ☺️❤️

Практикт суурилсан аудиторуудын сургалт маань хоёр дахь өдрөө амжилттай болж өнгөрлөө. Өнөөдрийн сэдэв ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЕ Ш...
29/01/2026

Практикт суурилсан аудиторуудын сургалт маань хоёр дахь өдрөө амжилттай болж өнгөрлөө. Өнөөдрийн сэдэв ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЕ ШАТ - ДОТООД ХЯНАЛТ БА ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ байлаа. Оролцогчдын маань идэвхи, оролцоо сургалтыг илүү ач холбогдолтой үр дүнтэй болгож байна даа 💕. Маргаашийн сургалтыг ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮЕ ШАТ - ЭРСДЭЛД ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ, ТАЙЛАГНАЛЫН ҮЕ ШАТ, АЖЛЫН БАРИМТЫГ ХАДГАЛАХ сэдвийн хүрээнд явуулна аа. Багууд эн тэнцүү оролцоотой, өрсөлдөөнтэй болж байна. Маргааш 3 сэдвийн хүрээнд илүү олон даалгавар гүйцэтгэж шилдэг багийг тодруулан шагнал гардуулах болно.

Жич:
1. Хүний оронд өөр хүн сургалтанд суух боломжгүй. Тус сургалт нь маш олон цагийн сургалтыг 3 өдөрт шахаж орж байгаан дээр өдөр тус бүр нь хоорондоо нягт холбоотой явж байгаа учраас 3 өдөр 3 өөр хүн суух нь үр дүнгүй. Мөн эхний өдрөөсөө оролцогчид багт хуваарилагдан даалгавар, гэрийн даалгавар гүйцэтгэж байгаа учраас бусад гишүүддээ хүндрэлтэйг ойлгож хүлээн авна уу. Дээрх шалтгааны улмаас өнөөдөр өөрийнхөө оронд хүн явуулсан 1 хүн байсныг сургалтанд суулгалгүй буцаасныг та бүхэн минь ойлгоорой☺️
2. Даалгавар өдөр бүр илүү гүнзгийрч эцсийн тайлан нь бусад багуудад тараагдах учраас бүх багийн гишүүд бүрэн оролцоотой байж бүтэн аудитын жишиг тайлан гарах боломжтой болно. Тиймээс оролцогчид маань сургалтаа таслахгүй оролцох нь танд болон багийханд нь мөн бусад багуудад өндөр ач холбогдолтой.

💕МАНАЙ АНГИЙХАН ОДООГООР НЭГ Ч ТАСЛАЛТГҮЙ МАШ ИДЭВХИТЭЙ БАЙНА💕

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран боловсруулан гаргасан Аудитын гарын авлагын хүрээнд өнөөдөр “Ау...
28/01/2026

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран боловсруулан гаргасан Аудитын гарын авлагын хүрээнд өнөөдөр “Аудитын баримтжуулалт - Төлөвлөлтийн өмнөх үе шат” сэдэвт эхний өдрийн сургалт маань ММНБИ дээр 37 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай боллоо. Бүх оролцогч нартаа Аудитын гарын авлага, баримтжуулалтын маягтуудыг өгч ажиллаа. Энэ нь АОУС болон Сангийн яамны чанарын хяналтын шаардлагад нийцүүлэн боловсруулсан юм. Эхний өдрийн сургалтаар тус гарын авлага маягтуудыг ашиглан оролцогчид маань баг болон практик кейс дээр хамтдаа хэрэгжүүлж ажилласан. Сургалтын хувьд илүү арга зүй, хэрэгжүүлэлт, гүйцэтгэлд суурилж байгаа учраас багууд ДААЛГАВАР биелүүлэх зарчмаар оноо цуглуулж явагдана. Эхний өдрийн даалгавар харьцангуй энгийн байсан бол маргааш илүү мэргэжлийн шийдэл рүү чиглэх болно. Маргаашийн сэдэв бол “Төлөвлөлтийн үе шат - Эрсдэл тодорхойлох” байх болно. 🥰 Бүх оролцогчид, багууддаа амжилт хүсье ээ💪

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институттэй хамтран бүтээсэн гарын авлаганы маань эхний танилцуулга АМИРА ОУ-ын гиш...
26/01/2026

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институттэй хамтран бүтээсэн гарын авлаганы маань эхний танилцуулга АМИРА ОУ-ын гишүүнчлэлтэй байгууллагын онлайн уулзалтын үеэр таницуулагдлаа. Танилцуулга хийх боломжоор хангаж хамтран ажилласан АМИРА-ийн хамт олонд талархал илэрхийлье. Танилцуулгын үеэр олон сонирхолтой асуулт хариулт өрнүүлсэн АМИРА-ийн гишүүд болон олон улсын цолтой экспэртүүд, удахгүй олон улсын цолтой болох гэж байгаа оюутнууд, бизнесүүдийн захирлууддаа мөн талархал илэрхийлье💕 Гарын авлага маань цаг үеээ олсон олон хүнд хэрэгцээтэй зүйл болсон гэдгийг бидэнд мэдрүүлсэн, урам хайрласан амжилттай уулзалт боллоо. БАЯРЛАЛАА🥰

AMIRA “Certified Circle” – January Meeting Successfully Concluded! 💫
The January session of the AMIRA “Certified Circle” was successfully held today, continuing our commitment to fostering collaboration, knowledge exchange, and professional growth among members holding international accounting and finance certifications.
This month’s knowledge-sharing segment was led by Nyamdari, CEO of ZUYAV Audit, a valued supporting member of AMIRA NGO. She delivered an insightful presentation on the importance of audit documentation, based on their newly released “Audit Documentation Guidelines.”
Developed in collaboration with MONICPA, this publication represents the first comprehensive guideline of its kind in Mongolia, created to support local audit firms, practicing auditors, and students. We were especially pleased that our members had the opportunity to receive the first official training directly from Nyamdari, CEO of ZUYAV Audit LLC.
In addition, this meeting marked an important step for AMIRA, as it was conducted online for the first time, enabling participation by members joining from abroad. The session was dynamic, engaging, and reflective of the continuing growth of our professional community.
We look forward to welcoming our members to our in-person February meeting. ✨

ЗӨЯВ АУДИТ ХХК-ийн хувьд 2025 он маш үр өгөөжтэй, хөдөлмөр ундарсан, амжилт дүүрэн жил байлаа. Бидний хэрэгжүүлж, бүтээс...
07/01/2026

ЗӨЯВ АУДИТ ХХК-ийн хувьд 2025 он маш үр өгөөжтэй, хөдөлмөр ундарсан, амжилт дүүрэн жил байлаа. Бидний хэрэгжүүлж, бүтээсэн томоохон төслүүдийн маань нэг 2026 оны үүдийг дэлгэн орж ирлээ.

Бид Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институттэй хамтран ажилласан бүтэн жилийн хөдөлмөр маань өнөөдөр биеллээ олж бодит болон хэрэгжсэн байна. Бидний туйлын зорилго нь дотоодын аудитын компаниуддаа дэмжлэг үзүүлэх, хамтдаа эвлэлдэн нэгдэж, Олон улсын стандарт, чанарын шаардлагыг хангаж ажиллахын зэрэгцээ Олон улсад өрсөлдөхүйц Монгол улсын аудитын салбарыг бүтээх юм.

Энэ хугацаанд бидэнд дэмжлэг үзүүлэн, итгэж хамтран ажилласан Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтын удирдлагуудад талархал илэрхийлье. Хамтын ажиллагаа маань цаашид үргэлжлэн дараа дараагийн шинэ төслүүд рүү шилжиж байгаад бид маш их баяртай байгаагаа үүгэр илэрхийлж байна. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт

Merry X-mas to all ❤️
25/12/2025

Merry X-mas to all ❤️

26/09/2025

Санхүүгийн харилцааг үнэн зөв хөтлөх нь компанийн насжилтыг илүү уртын хугацаанд тогтвортой хөгжлөөр эрүүлээр өсөх гол нөлөөлөл болдог.

25/09/2025

Бүх мэргэжил нэгт аудиторууддаа "АУДИТОРЫН БАХАРХЛЫН ӨДӨР"-ийн мэнд дэвшүүлье.

Address

#602, 6th Floor, Khos Dali Office, Industrial Street, 3rd Khoroo, Khan-Uul District
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ЗӨЯВ Аудит ХХК / ZUYAV Audit Co.,Ltd posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share