16/02/2026
🐎Эрхэм харилцагч, түнш байгууллага, хамт олондоо
Сүр хүч, хийморь золбоог бэлгэдсэн "Сүрээр дарагч" хэмээх Гал Морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
🔥Улиран одож буй онд бид бүхэн хамтын ажиллагаа, итгэлцэл, хичээл зүтгэлийн үр шимийг хамтдаа бүтээлээ. Ирж буй шинэ жилд морин хийморь өөдөө, галын илч мэт эрч хүч, зориг тэмүүлэл бадарч, байгууллага бүрийн хөгжил дэвшил улам өргөжин тэлэх болтугай.
Шинэ ондоо хамтын ажиллагаа батжин бэхжиж, амжилт бүтээл арвижин дэлгэрч, аз хийморь ивээж, өрх гэр, байгууллага бүрт сайн сайхан бүхэн цогцлохыг хүсэн ерөөе.
Сүрээр дарагч Гал Морин жилдээ өөдрөг амжилт дүүрэн байхын ерөөл өргөе.
Хүндэтгэсэн,
Смарт Ложик ХХК