Grant Thornton Mongolia

Grant Thornton Mongolia Welcome to the official page of Grant Thornton Mongolia!

📌"Грант Торнтон аудит ХХК"-ийн 2025 оны "Ажлын байран дээрх сургалт" цуврал-1Ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадварыг гүнз...
24/10/2025

📌"Грант Торнтон аудит ХХК"-ийн 2025 оны "Ажлын байран дээрх сургалт" цуврал-1
Ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадварыг гүнзгийрүүлэх, чадамжийг хөгжүүлэх, шинэ технологи, аргачлалд суралцуулах, ажлын гүйцэтгэлийг сайжруулах, байгууллагын бүтээмж, хамт олны болон ажлын байрны эерэг уур амьсгал бүрдүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, харилцаа хандлага, уян хатан сэтгэлгээ, хамтын ажиллагааг сайжруулах зорилготойгоор жил бүр Грант Торнтон Аудит ХХК-аас зохион байгуулж явуулдаг 10-р сарын эхний ээлжийн сургалт амжилттай эхэллээ.

Сургалтыг Гүйцэтгэх захирал О.Идшинринжин нээж, ААНОАТ-ын хэрэглээний цахим сургалтыг Татварын партнер Л.Цэвэлмаа, аудитын холбогдолтой стандартын шинэчлэл, журамд орсон өөрчлөлтүүдийг Аудит, баталгаажуулах үйлчилгээний партнер Н.Эрдэнэцог болон салбарын холбогдох хууль, дүрэм журмын талаар Аудитын ахлах менежер Л.Болорцэцэг нар танилцуулж зохион байгууллаа.

Мөн түүнчлэн Залуучууд нийгмийн оролцооны талаар Цойлогсод залуучуудын байгууллагын удирдагч Б.Батзориг Монголын залуучуудын өнөөгийн байдлыг олон талт судалгаагаар танилцуулж, олон улсад өрсөлдөх чадвартай, өөр хоорондоо хамтарч нэгдэж чаддаг, ажил мэргэжилдээ үнэнч, тууштай, чадварлаг эзэд байхыг уриалсан маш сонирхолтой яриаг өрнүүлж, манай ажилтнуудад урам зориг өгсөн үлгэрлэн манлайлахын тод жишээ боллоо.

Мөн ажлын байран дээрх харилцаа, хандлага, амжилттай харилцаа үүсгэх арга, харилцаанд гардаг нийтлэг бэрхшээл, шийдвэрлэх арга, харилцааны хэм хэмжээ, үр дүнгийн талаар олон сонирхолтой чиглэлээр ажилтнуудыг идэвхитэй, эрч хүчтэй болгосон интерактив хэлбэрээр "HR Consulting firm"-ийн Гүйцэтгэх захирал Ш.Баярмагнай сургалт орлоо.

Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын Спортын XVIII их наадам 2025 оны 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Эрдэнэт хотод с...
16/10/2025

Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын Спортын XVIII их наадам 2025 оны 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Эрдэнэт хотод спортын 6 төрөл (сагсан бөмбөг, шатар, гар бөмбөг, ширээний теннис, дартс, корн холл)-өөр явагдах гэж байна.

Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, мэргэшсэн нягтлан бодогчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, салбарын гишүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, идэвхжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой тус спортын наадамд компаниа төлөөлөн гар бөмбөгийн төрөлд оролцож буй Аудитор Б.Энхцэцэг болон бусад баг тамирчиддаа хамт олноос нь амжилт хүсье🙌🙌.

13/10/2025
Грант Торнтоны Олон улсын бизнесийн IBR судалгааны 2025 оны 10-р сарын 1нд нийтэлсэн ээлжит тайлангаас товч:📌Дунд түвшни...
07/10/2025

Грант Торнтоны Олон улсын бизнесийн IBR судалгааны 2025 оны 10-р сарын 1нд нийтэлсэн ээлжит тайлангаас товч:

📌Дунд түвшний бизнесүүд тогтвортой хөгжлийг өсөлтийн хөшүүрэг гэж харж байна.

💹ГТИЛ брэндийн олон улсын маркетингийн баг 2025 оны Олон улсын бизнесийн судалгааны (IBR) хүрээнд гаргасан “Тогтвортой байдлыг өргөжүүлэх: Дунд шатны бизнес эрхлэгчид өсөлтөө ирээдүйд баталгаажуулж байна” нэртэй шинэ тайлангаа дэлхий даяар нийтэлж эхэлснээ албан ёсоор зарлалаа.

💹Энэхүү судалгаа, кампанит ажил нь дунд түвшний бизнесүүдийн тогтвортой байдлыг хэрхэн стратегийн төвд байршуулж, дэлхийн төвөгтэй эдийн засгийн орчинд ухрах бус — урт хугацааны өсөлтөө баталгаажуулж буйг онцолж байна.

Тус судалгааны дүнгээс харахад, тогтвортой байдал нь одоо зөвхөн зохицуулалтын шаардлага биш харин бизнесийн ДНХ-д шингэсэн стратегийн давуу тал болж хувирчээ.

📌Тайлангийн онцлох үр дүн
•Тогтвортой байдлын хөрөнгө оруулалт хүчтэй хэвээр байна.
Дунд түвшний компаниудын 85.9% нь тогтвортой байдлын хөрөнгө оруулалтаа хадгалах эсвэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь энэ чиглэл урт хугацааны өсөлтийн үндсэн стратеги болсныг харуулж байна.

•Арилжааны хүчин зүйлс тэргүүлж байна.
Зах зээлийн өрсөлдөөн (41.6%) болон брэндийн нэр хүнд (38.0%) нь тогтвортой байдалд хөрөнгө оруулалтын гол шалтгаан болж, компаниуд ялгарал, итгэлийг тэргүүлэх зорилт болгож байна.

•Тайлагнал тогтвортой байна.
72.9% нь тогтвортой байдлын тайлангаа үргэлжлүүлж буй нь энэ нь зүгээр нэг тайлан биш, харин бизнесийн шийдвэр гаргалт, итгэлийн хэрэгсэл гэдгийг харуулж байна.

•Саад бэрхшээл байсаар байгаа ч шийдэл бий.
Өртөг, сорилтууд байгаа хэдий ч, тайланд эдгээрийг даван туулах хүртээмжтэй, бодитой зөвлөмжийг тусгасан байна.

💹Энэхүү тайлан нь зүгээр нэг судалгааны баримт биш — үйлдэлд уриалсан дуудлага юм.

Харилцаа, хамтын ажиллагаа болон нээлттэй байдлын хүчээр дунд түвшний бизнесүүд илүү тогтвортой, уян хатан дэлхийн эдийн засгийг бүтээхэд манлайлах боломжтой.



Brief on: IBR published on 1October, 2025

📌Scaling sustainability: How the mid-market is future-proofing growth

Global launch of the latest International Business Research (IBR) Sustainability Report 2025

💹The GTIL brand & international marketing team is proud to announce the global launch of our latest International Business Research (IBR) Sustainability Report 2025, titled Scaling sustainability: How the mid-market is future-proofing growth.

💹This campaign shines a spotlight on how mid-market businesses are navigating a complex global landscape – not by retreating, but by doubling down on sustainability as a driver of growth.

💹Our research reveals a powerful shift: sustainability is no longer a regulatory checkbox, but a strategic advantage embedded in the DNA of mid-market firms.

📌Key report insights include:

*Sustainability investment is strong with 85.9% of mid-market firms planning to maintain or increase sustainability investment – proof that this is a long-term growth strategy.

*Commercial drivers lead the way with market competition (41.6%) and brand reputation (38.0%) the top drivers – showing firms are prioritising differentiation and trust.

*Reporting is resilient with 72.9% continuing with sustainability reporting – reinforcing its value as a business tool, not a tick-box.

*Barriers like cost and complexity remain, but our report outlines five actionable recommendations to help firms overcome them and accelerate progress.

This is more than a report – it’s a call to action. Through engagement, collaboration and open conversation, the mid-market can lead the way in shaping a more sustainable global economy.



Resource: https://www.gtconnect.global/news/368387/scaling-sustainability-how-the-mid-market-is-future-proofing-growth

🏆Грант Торнтоны сүлжээ фирмүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрээд 3 жил болж байгаа аудит баталгаажуулалтын техноло...
29/09/2025

🏆Грант Торнтоны сүлжээ фирмүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрээд 3 жил болж байгаа аудит баталгаажуулалтын технологийн платформ болох 📌Leap-ийн үр дүн, чанарын ахиц дэвшлийг тоон үзүүлэлтээр танилцуулж байна.

🆙Leap платформыг ашиглаж эхлээд ердөө гурван жил болж байгаа ч энэ хугацаанд гэрээт ажлын чанар, стандарт мэдэгдэхүйц сайжирсан. Нэг жилийн өмнөх үзүүлэлтийг авч үзвэл, 88 фирм нийтдээ 19,700 гэрээт ажлыг тус платформын горимоор гүйцэтгэж, тэдгээртэй холбоотой 5 сая баримт системд хадгалсан бол 2025 оны байдлаар 119 фирм нийт 140,000 гэрээт ажил гүйцэтгэгдэж, 17.1 сая баримт бичиг хавсаргаад байна. Мөн одоогийн байдлаар тус платформ дээр идэвхитэй 58,000 гэрээт ажил үргэлжилж байна.

🆙Өөрөөр хэлбэл, ердөө 13 сарын хугацаанд гүйцэтгэсэн гэрээт ажлын тоо 600%-иар, хавсаргасан баримтын тоо 240%-иар өссөн гэсэн үг юм. Энэ нь зөвхөн тоон үзүүлэлт бус чанарын хувьд ч аудитын үйл ажиллагаанд шинэ шатны дэвшил авчирсан үйл явдал гэж бид харж байна.

📣Цаашид Грант Торнтон сүлжээ фирм маань Leap 4.0 хувилбарыг танилцуулахаар бэлтгэж байгаа бөгөөд илүү их хүчин чадалтай, өндөр гүйцэтгэлтэй, хэрэглэгчид илүү хялбар болгохоор зорьж бэлтгээд байна. 2025 онд Грант Торнтон сүлжээ фирм маань үйл ажиллагааны ерөнхий чанарт онцгой анхаарал тавьж ажилласан бол удахгүй гарах шинэ хувилбарын сайжруулалтын 55% нь гэрээт ажлын аудитын чанарыг дээшлүүлэхэд зориулагдаж буйг хөгжүүлэлтийн баг онцолж байна.



🏆Leap has come a long way in just three years. What started as a promising tool is now a powerful platform that’s changing how Grant Thornton delivers audit and assurance services across the network. And the results speak for themselves.

🆙Just over a year ago, Leap supported 19,700 completed engagements and stored five million file attachments across 88 firms using the platform. Today, those numbers have skyrocketed to over 140,000 completed engagements and 17.1 million attachments across all firms in the network.

🆙That’s a more-than 600% increase in completed engagements and over 240% more attachments, in just 13 months.

📣The momentum continues with the soon expected deployment of Leap version 4.0, which was just received for testing last week from our development team. It is expected to have increased compute capacity, enabling higher performance and better user experience.

Looking ahead, the Leap roadmap for 2025 is focused on what matters most: quality. In fact, 55% of upcoming enhancements are dedicated to improving audit quality.



Prepared by Cassie Chen Resource: https://www.gtconnect.global/news/356840/new-milestone-for-leap-140-000-completed-engagements-and-growing

📣2025 оны III улиралд дунд шатны бизнес эрхлэгчдийн өөдрөг хандлага түүхэн дээд түвшинд хүрлээГрант Торнтоны  “Олон улсы...
17/09/2025

📣2025 оны III улиралд дунд шатны бизнес эрхлэгчдийн өөдрөг хандлага түүхэн дээд түвшинд хүрлээ

Грант Торнтоны “Олон улсын бизнесийн тайлан” (International Business Report, IBR)-гийн хамгийн сүүлийн судалгаагаар дунд шатны бизнес эрхлэгчдийн эдийн засгийн төлөвийн талаарх өөдрөг хандлага нэмэгдэж, 76 хувьд хүрсэнээр ирэх 12 сарын төлөв эерэг харагдаж буйг онцоллоо.

🌐Энэ нь түүхэн дээд үзүүлэлт бөгөөд 2024 оны IV улиралд АНУ-ын татварын шинэчлэл, тариф зарлагдахаас өмнөх түвшинтэй ойролцоо байгаа юм. Жилийн эхэнд дунд шатны бизнес эрхлэгчид тарифын нөлөөлөл болон худалдааны эрсдэлээс болгоомжилж байсан ч бодит нөхцөл байдал тогтвортой болж, дэлхий даяарх худалдааны хэлцэл, хамтын ажиллагааны өсөлт нь өөдрөг хандлагыг нэмэгдүүлжээ.

🌐Өнгөрсөн оны эцсийн судалгаагаар дунд шатны компаниудын 54.6% нь экспортоо нэмэгдүүлэхээр, харин 50.3% нь олон улсын зах зээлээс орлогын өсөлт хүлээж буйгаа илэрхийлж байсан бол 2025 онд энэ итгэл улам бэхжиж байна.

📌IBR-ийн тухай
Grant Thornton-ийн “Олон улсын бизнесийн тайлан” нь дэлхийн дунд шатны бизнесийн чиг хандлагыг судалдаг тэргүүлэх зэрэглэлийн судалгааны хөтөлбөр юм. 1992 оноос эхлэн улирал тутам зохион байгуулагддаг тус судалгаа нь 35 улсын 15,000 гаруй бизнес удирдагчдын санал бодолд тулгуурладаг.



Эх сурвалж: https://www.grantthornton.global/en/insights/articles/About-IBR/

📣Mid-Market Optimism Reaches Record High in Q3 2025

🌐The latest Grant Thornton International Business Report (IBR) shows that mid-market business leaders’ optimism about the global economic outlook has risen sharply, with 76% expressing a positive view for the next 12 months.

🌐This marks a record-high level of confidence, matching the levels last seen in Q4 2024 prior to the announcement of U.S. tax reforms. Earlier in the year, many mid-market businesses were concerned about tariffs and trade risks. However, actual market conditions have proven more stable than anticipated, and global trade agreements and cooperation have further strengthened optimism.

🌐In the previous year’s survey, 54.6% of mid-market businesses planned to increase exports, while 50.3% expected revenue growth from international markets. In 2025, this confidence has further solidified, reinforcing the mid-market’s role in driving global growth.

📌About IBR
Grant Thornton’s International Business Report is the world’s leading mid-market business survey, providing insights into global business sentiment and expectations. Since 1992, it has been conducted quarterly across 35 economies, drawing on the views of more than 15,000 business leaders worldwide.



Resource: https://www.grantthornton.global/en/insights/articles/About-IBR/

Монголын хөрөнгийн зах зээлийн форум 2025 Ёслолын ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, дэд дарга Т.Цэрэнбадра...
12/09/2025

Монголын хөрөнгийн зах зээлийн форум 2025

Ёслолын ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, дэд дарга Т.Цэрэнбадрал албан ёсоор нээж үг хэлсний дараа МСУХ-ны дарга Г.Энхбат үг хэлж, Улаабаатар хотноо АСХ-ны 30 дахь удаагийн ээлжит чуулган албан ёсоор эхлэв.
Энэхүү уулзалт нь Азийн хөрөнгийн зах зээлийг ахиулах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар өндөр түвшний яриа хэлэлцээ хийх эхлэлийг тавьж байна.

Тус үйл ажиллагаанд Грант Торнтон Аудит ХХК-ийн Аудит Баталгаажуулалтын партнер, захирал Н.Эрдэнэцог болон Эрсдлийн менежер Ц.Баттуяа нар амжилттай оролцлоо.


2025 онд дэлхийд нөлөөлөх шилдэг 10 шинэ технологи🌎Дэлхийн эдийн засгийн форумын сүүлийн тайланд эрүүл мэнд, тогтвортой ...
12/09/2025

2025 онд дэлхийд нөлөөлөх шилдэг 10 шинэ технологи

🌎Дэлхийн эдийн засгийн форумын сүүлийн тайланд эрүүл мэнд, тогтвортой хөгжил, итгэлцлийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд чиглэсэн арван дэвшилтэт технологийг онцолжээ. Эдгээр нь синтетик биологийн бүтээлээс эхлээд хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн усан тэмдэгтэй контент хүртэл бодит ертөнцөд хэрэгжихүйц шинэлэг шийдлүүд юм.

Энэ удаагийн “топ 10” нь зөвхөн сонирхол татах төдийгүй дэлхийн сорилтуудад цаг үеэ олсон хариулт болж байна.

♻️Батерейны нийлмэл материал (SBCs) – Эрчим хүч хуримтлуулахын зэрэгцээ бүтцийн дэмжлэг үзүүлдэг материал. Электромашин, нисэх онгоцыг хөнгөн, үр ашигтай, өртөг багатай болгох боломжтой.

♻️Осмотик эрчим хүч – Далайн болон цэнгэг усны давсны агууламжийн зөрүүгээр тогтвортой, сэргээгдэх эрчим хүч гарган авах систем. Ялангуяа далайн эргийн бүсэд ач холбогдолтой.

♻️Цөмийн дэвшилтэт технологи – Модульчлагдсан, жижиг хэмжээтэй, аюулгүй реакторууд нүүрстөрөгчгүй, найдвартай эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.

♻️Инженерчилсэн амьд эмчилгээ – Генийн өөрчлөлттэй бичил биетүүд хүний биед амьдарч, шаардлагатай үед эм үйлдвэрлэнэ. Ингэснээр эмчилгээний өртөг буурч, архаг өвчний менежмент сайжирна.

♻️GLP-1 эмчилгээ (мэдрэлийн доройтолд) – Анх чихрийн шижин, жин бууруулахад хэрэглэгдэж байсан энэ эмийг Альцгеймер, Паркинсоны өвчинд туршиж байна. Урьдчилсан дүнгээр өвчний явцыг удаашруулах боломжтойг харуулжээ.

♻️Автономит биохимийн мэдрэгч – Өөрөө ажилладаг мэдрэгчүүд эрүүл мэнд болон хүрээлэн буй орчныг бодит цагт хянаж, өвчнийг эрт илрүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах боломж олгоно.

♻️Ногоон азотын үйлдвэрлэл – Чулуужсан түлшний оронд сэргээгдэх эрчим хүч ашиглан бордоо үйлдвэрлэх арга. Хөдөө аж ахуйн нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулна.

♻️Нанозим – Ферментийн үүргийг дуурайсан синтетик наноматериалууд. Ус цэвэршүүлэх, эм хүргэх, үйлдвэрлэлийн үйл явцыг үр ашигтай болгоход хэрэглэгдэнэ.

♻️Хамтран ажиллах мэдрэгчийн сүлжээ – AI болон мэдээлэл солилцох мэдрэгчүүд замын хөдөлгөөнийг зохицуулж, тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагааг нэмэгдүүлж, утаа бууруулахад тусална.

♻️Генератив AI усан тэмдэглэгээ – AI-гаар бүтсэн контентод үл үзэгдэх маркер суулгаж, гарал үүсэл болон бодит эсэхийг баталгаажуулдаг технологи. Энэ нь ташаа мэдээлэлтэй тэмцэх, оюуны өмчийг хамгаалах, дижитал орчинд итгэл сэргээхэд чухал үүрэгтэй.



Top 10 emerging technologies to watch in 2025

Solutions that meet today’s challenges with tomorrow’s tools

🌎From synthetic biology to AI-generated content watermarking, the World Economic Forum’s latest report highlights 10 breakthrough technologies that are nearing the inflection point to make a real-world impact.
These innovations are not just exciting but also timely. Each one addresses urgent global challenges like trust, health and sustainability.

♻️ Structural battery composites (SBCs)
SBCs are materials that store energy and provide structural support like a car panel that’s also a battery. This could make electric vehicles and aircrafts lighter, more efficient and cheaper to build.

♻️ Osmotic power systems
Osmotic power systems generate clean energy from the difference in salt levels between seawater and freshwater, enabling the use of saltwater to power homes and communities. This offers a steady, renewable energy source, especially useful in coastal areas.

♻️Advanced nuclear technologies
Advanced nuclear technologies introduce smaller, safer nuclear reactors that use new cooling methods and modular designs. This could provide reliable, zero-carbon energy to meet growing global demand.

♻️ Engineered living therapeutics
Engineered living therapeutics are genetically modified microbes that live in the body and produce medicine when needed. This could lower drug costs, improve treatment for chronic conditions, and reduce side effects.

♻️ GLP-1s for neurodegenerative disease
GLP-1 is a class of drugs originally used for diabetes and weight loss, now being tested for treating Alzheimer’s and Parkinson’s. Early studies suggest that it could slow disease progression and improve quality of life for millions.

♻️Autonomous biochemical sensing
Autonomous biochemical sensing features self-powered sensors that monitor health or the environment in real time without human input. This enables early disease detection, better food safety and faster pollution control.

♻️Green nitrogen fixation
Green nitrogen fixation is a cleaner way to produce ammonia for fertiliser, using renewable energy instead of fossil fuels. This could cut carbon emissions from agriculture processes and enhance the global food supply.

♻️Nanozymes
Nanozymes are synthetic nanomaterials that mimic enzymes, or nature’s catalysts, and are less fragile. This could improve drug delivery, water purification and industrial processes, with more stability and lower cost.

♻️ Collaborative sensing
Collaborative sensing connects networks of sensors to share data and enable AI-powered decisions like traffic control and autonomous vehicles. This technology could improve safety, reduce emissions, and help cities manage traffic.

♻️ Generative AI watermarking
This technology embeds invisible markers in AI-generated content to trace its origins and prove it is synthetic. With the explosion of AI content, watermarking helps fight misinformation, protect intellectual property, and restore trust in digital content.

By Cassie Chen
Fri, 15 Aug 2025

08/09/2025

05/09/2025
ГРАНТ ТОРНТОН ЧАНАРЫГ ХЭРХЭН ЭРХЭМЛЭН АЖИЛЛАДАГ ВЭ ✅Грант Торнтон сүлжээ нь өндөр чанартай үйлчилгээгээрээ ялгардаг бөгө...
28/08/2025

ГРАНТ ТОРНТОН ЧАНАРЫГ ХЭРХЭН ЭРХЭМЛЭН АЖИЛЛАДАГ ВЭ

✅Грант Торнтон сүлжээ нь өндөр чанартай үйлчилгээгээрээ ялгардаг бөгөөд Go Beyond 2025 стратегидаа чанарыг гол зорилтын нэгээр тодорхойлсон. Гишүүн фирмүүд үйлчилгээгээ чанартай хүргэх хариуцлагыг өөрсдөө хүлээдэг ч GTIL (Grant Thornton International Ltd)-ийн дэмжлэг, нөөцөөр хангагддаг.

✅GTIL нь гишүүн фирмүүд мэргэжлийн олон улсын стандартыг хангаж ажиллахад туслахын тулд дараах тогтолцоог бүрдүүлсэн байдаг:
• Стандарт, арга зүй
• Үйлчилгээ үзүүлэх тогтолцоо
• Хяналт, эрсдэлийн удирдлагын систем
Эдгээрийн үндсэн дээр манай фирм чанарыг хадгалахад чиглэсэн арга хэрэгсэл, сургалт, удирдамж, дэмжлэгийн нөөцийг авдаг.

✅Грант Торнтоны дэлхийн чанарын тогтолцоо нь аудит, баталгаажуулалт, татвар болон зөвлөх үйлчилгээний бүх гишүүн фирмүүдэд нийтлэг стандарт тогтоож, чанартай үйлчилгээ үзүүлэх байнгын жишиг болдог.
✅Мөн түүнчлэн, GTIL нь өндөр чанартай үйлчилгээг баталгаажуулах зорилгоор бүх гишүүн фирм дагаж мөрдөх 50 гаруй бодлого, журмыг мөрдөхийг шаарддаг бөгөөд аудитын аргачлал, кибер аюулгүй байдлын стандарт зэргийг мөн чанд мөрдүүлдэг.
✅ГТИЛ нь Гишүүн фирмүүдийнхээ чанарыг дараах арга хэрэгслүүдээр дамжуулан дэмжин ажилладаг.
• Технологи
• Сургалт, хөгжүүлэлт
• Хяналт
• Үндсэн шалтгааны шинжилгээ

✅GTIL нь үйл ажиллагааныхаа чанарыг тасралтгүй сайжруулахын тулд тогтмол үнэлгээ хийж, сайжруулах боломжтой талбаруудыг тодорхойлон эрэмбэлдэг. Өндөр чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд олон түвшний чанарын хяналтын тогтолцоог хэрэгжүүлдэг. Энэхүү чанарын хяналтыг Grant Thornton Assessment and Review (GTAR) хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулдаг.
✅GTAR нь гишүүн фирмийн чанарын удирдлагын тогтолцооны бүтэц, хэрэгжилт болон зарим гэрээт ажлын файлуудыг хянан шалгадаг. Энэ хөтөлбөр нь GTIL-ийн чанарын хяналтын үндсэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд гишүүн фирмүүдийг тодорхой хугацаанд тогтмол шалгадаг. GTAR нь GTIL-ийн тогтоосон журам, шаардлагын дагуу хэрэгждэг бөгөөд үйлчилгээний бүх чиглэлийг хамардаг.
✅Мөн GTIL нь сүлжээнд шинээр нэгдэхээр өргөдөл гаргаж буй компаниуд болон эрсдэл өндөртэй бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй гишүүн фирмүүдийн үйл ажиллагааг онцгойлон үнэлдэг.
✅GTAR хөтөлбөр нь GTIL-ийн дэлхийн хэмжээнд хүлээдэг хариуцлагын чухал хэсэг бөгөөд дараах ач холбогдолтой:
• Чанарын өндөр түвшинг баталгаажуулах
• Гишүүн фирмийн үйл явц дахь дутагдлыг илрүүлэх
• Чанар болон эрсдэлийн удирдлагын стандартыг тасралтгүй сайжруулахад гишүүн фирмүүдээ дэмжих



How Grant Thornton focuses on Quality

✅The Grant Thornton network provides high-quality services and the Go Beyond network strategy 2025 places quality as a core strategic objective. Member firms are responsible for the quality of their services, with support from GTIL to achieve this objective.

✅Grant Thornton International Ltd (GTIL) has established standards, service delivery systems, controls and risk management systems to provide the necessary framework to help member firms meet professional standards. Member firms receive support and resources to help maintain quality in the form of standard tools, methodologies, training and guidance.

✅The Grant Thornton Global Quality Framework sets common quality standards for all member firms across assurance, tax and advisory services. This framework is a permanent reference point, setting the expectations of member firms to deliver services to agreed quality standards.

✅In addition, GTIL has established more than 50 member firm obligations which set out detailed policies and procedures all member firms are required to follow to support high-quality services. These include, for example, implementing Grant Thornton’s global audit methodology and complying with cybersecurity standards.

✅Support for quality at member firms is provided in the following areas:
• Technology
• Learning and development
• Monitoring
• Root cause analysis

✅In the continual effort to drive quality, GTIL routinely evaluates and prioritises areas for potential improvement. GTIL has various levels of quality monitoring in place to help ensure high-quality services.

✅GTIL coordinates quality monitoring under the Grant Thornton Assessment and Review (GTAR) programme. GTARs review the design and operation of a member firm's system of quality management as well as a sample of engagement files. The GTAR programme is a key part of GTIL’s overall quality monitoring procedures, and under this programme every member firm is subject to a periodic review. GTARs are conducted in accordance with procedures developed by GTIL and cover all service lines.

✅GTIL also carries out targeted reviews of risk areas, and for new candidate member firms looking to join the network.

✅GTARs are an important part of GTIL’s global safeguarding responsibility. They have been effective in fostering high quality and identifying deficiencies in member firm processes. They have also been instrumental in supporting member firms to improve standards of quality and risk management.

ISQM 1 гэж юу вэ, яагаад чухал вэ?✅ISQM1 буюу Чанарын удирдлагын Олон улсын Стандарт1 нь аудитын компаниудын чанарын уди...
19/08/2025

ISQM 1 гэж юу вэ, яагаад чухал вэ?

✅ISQM1 буюу Чанарын удирдлагын Олон улсын Стандарт1 нь аудитын компаниудын чанарын удирдлагад өөрчлөлт авчирсан гэж хэлж болно. 2022 оны 12-р сарын 15-наас эхлэн ISQM1 нь өмнөх чанарын хяналтын стандартыг (ISQC1) орлон хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд чанарын удирдлагын илүү идэвхтэй, эрсдэлд суурилсан хандлагыг нэвтрүүлсэнээрээ онцлог.
✅Хуучин стандартаас ялгаатай нь ISQM1 нь аудитын фирмүүдээс ажлын чанарт нөлөөлж болзошгүй эрсдлийг тодорхойлж, хариу арга хэмжээ авах чанарын удирдлагын тусгай системийг боловсруулж хэрэгжүүлэхийг шаарддаг. Үүнд удирдлага манлайлал, ёс зүй, үйлчлүүлэгчдийг хүлээн зөвшөөрөх ба үргэлжлүүлэх, гэрээт ажлын гүйцэтгэл, мониторинг зэрэг талбарууд багтана.
✅Аудитын компаниудын хувьд ISQM1 нь зөвхөн дагаж мөрдөх шаардлага биш бөгөөд энэ нь өндөр чанартай аудит, баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлэх зорилтыг хүчирхэгжүүлж байгаа боломж гэж үзэж байна. Тийнхүү бид үйл явцаа байнга үнэлж, сайжруулж, өөрчлөлтөд дасан зохицож, олон нийтийн итгэлийг даасаар байх боломжтой юм.
✅ISQM1-ийн гол цөм нь чанар ба хариуцлагыг тасралтгүй сайжруулах соёл юм. Манай компани энэхүү дэлхийн жишигт үйл ажиллагаагаа нийцүүлж, тасралтгүй сайжруулахаар хичээн ажиллаж байна.
✅ Чанар бол зүгээр нэг зорилго биш, энэ бол систем юм.


What is ISQM 1 and Why It Matters?

✅The International Standard on Quality Management 1 (ISQM1) is a game-changer in how audit firms manage quality. Effective from December 15, 2022, ISQM 1 replaces the previous quality control standard (ISQC1) and introduces a more proactive, risk-based approach to quality management.
✅Unlike the old model, ISQM1 requires firms to design and implement a tailored system of quality management that identifies and responds to risks that could impact the quality of engagements. This includes areas such as leadership, ethics, acceptance and continuance of clients, engagement performance, and monitoring.
✅For audit firms like ours, ISQM1 is not just a compliance requirement—it’s an opportunity to strengthen our commitment to delivering high-quality audits and assurance services. It ensures that we continuously evaluate and improve our processes, adapt to changes, and uphold public trust.
✅At the heart of ISQM1 is a culture of quality, accountability, and continuous improvement. We are proud to align with this global standard and reaffirm our dedication to excellence in everything we do.
✅ Quality isn’t just a goal—it’s a system.

Address

9th Floor, Dalai Tower, UNESCO Street, Sukhbaatar District/1
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670110744

Alerts

Be the first to know and let us send you an email when Grant Thornton Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Grant Thornton Mongolia:

Share