20/08/2026
📌 10 САЯ₮-с ДЭЭШ ДҮНТЭЙ eBARIMT-ТАЙ БОЛ АНХААРААРАЙ!
Өндөр дүнтэй худалдан авалт хийсэн бол баримтаа бүртгүүлээд орхиход хангалтгүй байж болно. НӨАТ-ын 2%-ийн буцаан олголтоо авахын тулд баримтын баталгаажуулалт, хүсэлтийн төлөвөө шалгах шаардлагатай.
🔎 Юуг анхаарах вэ?
• Нэг удаагийн худалдан авалт 10 сая₮-өөс дээш бол өндөр дүнтэй баримтад хамаарна.
• Худалдан авалт нь хувь хүний хэрэгцээнд зориулагдсан байх шаардлагатай.
• Баримт “Хянагдаж байгаа” төлөвт орсон бол шаардлагатай хүсэлтээ илгээнэ.
• Үл хөдлөх хөрөнгө, автомашин зэрэг худалдан авалтад нэмэлт нотлох материал шаардагдаж болно.
• Хүсэлтийг eBarimt.mn веб сайтаар нэвтэрч цахимаар илгээнэ.
⚠️ Материал дутуу, мэдээлэл зөрүүтэй бол хүсэлт цуцлагдах эсвэл буцаагдах боломжтой тул данс, регистр болон хувийн мэдээллээ зөв бүртгэлтэй эсэхийг шалгаарай.
👉 Дээрх цуврал постерыг гүйлгээд баримтын төлөв бүр ямар утгатай, ямар материал шаардлагатай, хүсэлтээ хэрхэн гаргахыг нэг дороос хараарай.
💾 Хэрэгтэй мэдээлэл бол хадгалаад аваарай.
📤 Мэдэх шаардлагатай хүнд нь хуваалцаарай.