BPC / Баланс Про Консалтинг

BPC / Баланс Про Консалтинг Та бизнестээ анхаарал тавь
Бид таны санхүүд анхаарал тавья

Санхүүгийн бодит бүртгэлийг тогтмол хийснээр байгууллагын одоогийн нөхцөл байдлыг хэмжиж, дата мэдээллийн бааз үүсэж, ир...
12/06/2026

Санхүүгийн бодит бүртгэлийг тогтмол хийснээр байгууллагын одоогийн нөхцөл байдлыг хэмжиж, дата мэдээллийн бааз үүсэж, ирээдүйн өсөлтийг тодорхойлоход чухал түлхэц болдог📈

Санхүүгийн тайлангаа ойлгодоггүй удирдлага эрсдэлээ ч харж чаддаггүй.

11/05/2026
АУДИТЫН ТАЙЛАН ЮУГ ӨГҮҮЛЭХ ВЭ?Та хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахдаа хувьцаа, бондыг нь худалдан авах гэж байгаа ком...
09/04/2026

АУДИТЫН ТАЙЛАН ЮУГ ӨГҮҮЛЭХ ВЭ?
Та хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахдаа хувьцаа, бондыг нь худалдан авах гэж байгаа компани, хадгаламж хийх гэж буй банкныхаа санхүүгийн тайлангийн талаар гаргасан аудитын дүгнэлтийг анхааралтай уншиж, ойлгож чаддаг байх шаардлагатай.
Доорх 4 төрлийн аль нэг хэлбэрээр аудитын дүгнэлт бичигдсэн байна. Аудитор нь үйлчлүүлэгчдэдээ зориулан аудитын зөвлөмж гаргадаг. Харин санхүүгийн тайлангийн хэрэглэгч уг зөвлөмжийг тэр бүр авч үзэх боломж бололцоо байдаггүй. Иймд "Хараат бус аудиторын дүгнэлт" гэсэн хуудас цаасыг уншаад ямар төрлийн дүгнэлт болохыг таньж мэдэх нь чухал бөгөөд Та доор дурдсан хэлбэрүүдийг сайтар мэдсэнээр шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээ олох чадвартай болно.
1️⃣ ЗӨРЧИЛГҮЙ ТАЙЛАН:
Аудитын тайлангийн санал дүгнэлтийн хэсгээс: "Санхүүгийн тайлангууд нь 200... оны 12 сарын 31-нээрх санхүүгийн байдал ба жилийн үйл ажиллагааны үр дүнг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандартын зарчмуудын дагуу үнэн зөв, бодитой илэрхийлсэн байна гэж бид дүгнэж байна". Аудитын тайлангийн санал дүгнэлтийн хэсэгт ингэж бичсэн байвал ямар ч алдаагүй, үнэн зөв илэрхийлэгдсэн санхүүгийн тайлан байна гэж ойлгох хэрэгтэй.
2️⃣ ЗӨРЧИЛТЭЙ ДҮГНЭЛТ БҮХИЙ ТАЙЛАН
Санал дүгнэлтийн хэсэгт: "А компани нь бидний шалгасан хугацаанд зээлийн ангиллыг өөрсдийн дотоод журмыг баримтлан хийжээ. Дээрхээс бусад үйл ажиллагааг үнэн зөв бодитой илэрхийлсэн байна" гэж бичсэн тохиолдолд зөрчилтэй дүгнэлт бүхий тайлан гарсан гэж үзнэ. Ер нь аудитын тайлангийн санал дүгнэлтийн хэсэгт "...Үүнээс бусад нь...", "Дор дурдсанаас бусад нь...", "Дээрхээс бусад нь..." гэх мэт өгүүлбэр орсон байвал тодорхой үйл ажиллагааг аудитын хувьд зөв гэж дүгнэж болохооргүй байсан бөгөөд зөрчилтэй дүгнэлт бүхий тайлан гарчээ гэж ойлгох нь. Ийм тохиолдолд уг дүгнэлтэд заасан хэсэг нь хөрөнгө оруулагч танд хэр зэрэг хохирол учруулж болохыг зайлшгүй анхаарах шаардлагатай болно. Ер нь аудитор ийм дүгнэлт гаргасан бол хөрөнгө оруулалтаасаа татгалзах нь зүйтэй.
3️⃣ ДҮГНЭЛТ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗСАН ТАЙЛАН
Санал дүгнэлтийн хэсгээс: "Б компант нь аудитын ажлын цар хүрээний боломжийг хязгаарлаж, нөхцөл бололцоог бүрдүүлээгүй, зарим мэдээ материалтай танилцах бололцоо олгоогүй учир бид тус банкны гадаад дахь харилцах дансны үлдэгдлийг тулган баталгаажуулж чадсангүй". Ийм дүгнэлт нь аудитор хэдийгээр шалгаж баталгаажуулж чадаагүй ч санхүүгийн тайлангийн хэмжээнд тэрээр материаллаг бус байна гэж үзсэн үед бичигддэг. Энэ жишээний хувьд Б компани гадаадын дансанд мөнгө байгааг аудитор нотолж чадаагүй буюу аудитор нь энэ тухай хангалттай дүгнэлт өгөх боломжгүй байлаа гэсэн утгатай бөгөөд аудитор дүгнэлт өгөхөөс татгалзсан байна гэж ойлгоно.
4️⃣ СӨРӨГ ДҮГНЭЛТТЭЙ ТАЙЛАН
Санал дүгнэлтийн хэсгээс: "Бидний үзэж байгаагаар С компани мөнгөн гүйлгээний тайланг үнэн зөв үйлдээгүй байна. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг дагаж мөрдөөгүйтэй холбоотой гэж үзэж байна". Шалгах явцад гарсан тодорхой бус байдал нь материаллаг нөлөө үзүүлнэ гэж үзсэн үед ийм дүгнэлтийг хийдэг. Материаллаг нөлөө үзүүлнэ гэдэг нь санхүүгийн тайланд байгаа алдаанаас болж санхүүгийн мэдээлэл зөв илэрхийлэгдээгүйгээс хэрэглэгчид нь буруу, алдаатай шийдвэр гаргахад хүргэж болохуйц нөлөө гэж ойлгоно.
☎️ БАЛАНС ПРО АУДИТ: 9000-8838

03/04/2026

HELLO FRIDAY !!!
Бизнесийн амжилтын үндэс бол зөв санхүүгийн менежмент байдаг. Таны бизнесийн салбарт тулгамдсан асуудлыг бид шийдвэрлэнэ
📍Манай оффис СБД, 1-р хороо, Нарны зам-62, Юнион бюлдинг, Б блок
☎️Утас: 9509-1529, 9000-8838

03/04/2026

HELLO FRIDAY ❗️❗️❗️
Бизнесийн амжилтын үндэс бол зөв санхүүгийн менежмент байдаг. Таны бизнесийн салбарт тулгамдсан асуудлыг бид шийдвэрлэнэ

📍 Манай оффис СБД, 1-р хороо, Нарны зам-62, Юнион бюлдинг, Б блок
🤙 Утас: 9509-1529, 9000-8838

Зөв тайлан-Зөв шийдвэр Санхүүгийн мэдээллээ зөв удирдаж, бизнесийн ирээдүйгээ баталгаажуулаарай.✅Сар бүрийн тайлан.✅Өгөг...
02/04/2026

Зөв тайлан-Зөв шийдвэр
Санхүүгийн мэдээллээ зөв удирдаж, бизнесийн ирээдүйгээ баталгаажуулаарай.
✅Сар бүрийн тайлан.
✅Өгөгдөлд суурилсан шийдвэр.
✅Эрсдлийн урьдчилсан хяналт.
📞+976 9000 8838, 9905 6672

Жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгч та бүхэнд санхүүгийн дараах үйлчилгээг санал болгож байна.  📞+976 9000 8838, 9905 6...
30/03/2026

Жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгч та бүхэнд санхүүгийн дараах үйлчилгээг санал болгож байна.
📞+976 9000 8838, 9905 6672

26/03/2026

Таны санхүү-Бидний хариуцлага.
✅Санхүүгээ бидэнд даатга
✅Ирээдүйгээ баталгаажуул.
Манай компани нь санхүүгийн бүх төрлийн зөвлөх үйлчилгээг хийж байна.
📞+976 9000 8838, 9905 6672

XVII жарны "СҮРЭЭР ДАРАГЧ" хэмээх гал морин жил морилон айсуй 🇲🇳Найман зууны түүхийг нар зөв хурайлсанНамхан хүлгээ унаж...
17/02/2026

XVII жарны "СҮРЭЭР ДАРАГЧ" хэмээх гал морин жил морилон айсуй 🇲🇳

Найман зууны түүхийг нар зөв хурайлсан
Намхан хүлгээ унаж дэлхийн зулайд омогшсон
Нар сүлдтэй Монгол түмэн минь Могой жилээ үдэж
Настан буурлаа цэнгүүлэн Морь жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа
Наран тойрогт алдрахгүй Эзэн Чингисийн угсаа
Сааршгүй сайныг бэлэглэх эцэг дээдсийн заншилтай
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учралтай
Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй!


Address

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Юнион бьюлдинг Б-504 тоот
Ulaanbaatar

Telephone

+97690008838

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when BPC / Баланс Про Консалтинг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to BPC / Баланс Про Консалтинг:

Share