Otgonjargal Dondogdorj

Otgonjargal Dondogdorj Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Otgonjargal Dondogdorj, Financial Consultant, ХУД 2-р хороо үйлдвэрчний гудамж, Ulaanbaatar.

Хүн ирээдүйгээ шийддэггүй.Хүний дадал л ирээдүйг нь шийдэг...
17/08/2023

Хүн ирээдүйгээ шийддэггүй.
Хүний дадал л ирээдүйг нь шийдэг...

Таны одоогийн оюун сэтгэлгээ тань таныг өнөөдрийн байгаа газарт хүргэсэн. Таны очмоор байгаа газарруу тэр таныг хүргэхгү...
17/08/2023

Таны одоогийн оюун сэтгэлгээ тань таныг өнөөдрийн байгаа газарт хүргэсэн. Таны очмоор байгаа газарруу тэр таныг хүргэхгүй. Энэ бол бодит байдал. Юу боломжтой вэ гэдэг талаар мэдлэг тань тэлэх тусам та ямар болох хэрэгтэй вэ гэдэг дээр таны сэтгэлгээ илүү задардаг. Мөнгө, баялаг, санхүү, хөрөнгө оруулалтын талаар та одоо юу ч гэж боддог байж болно, шинэ сэргэг боломж бололцоонуудад сониуч бай, мөн шинэ санаа оноонд нээлттэй хандсанаар та хүрэхийг хүсээд байгаа зүйлдээ хүрэх боломжтой гэдгээ мэдэж авах болно.

Цалингаа өсгөх арга байнга сүвэгчил. Боломжтой бол гайгүй цалинтай ажил өөртөө бий болго. Авсан цалингаасаа их хэмжээний...
07/01/2023

Цалингаа өсгөх арга байнга сүвэгчил. Боломжтой бол гайгүй цалинтай ажил өөртөө бий болго. Авсан цалингаасаа их хэмжээний бүтээмжийг бий болгож сур. Тэгвэл таны цалин илүү өсөх магадлалтай. Ажлын хажуугаар бие даан бизнес хийх, сайн дурын ажилд идэвхтэй оролцож, шинэ ажил, бизнесийн боломж гарвал өөрийгөө сорьж бай. Үнэлгээ өндөртэй ажил, боломж гарвал сэтгэл санаагаа бэлэн байлгаж сур🤗

Dave Ramsey: Сар бүр 100 доллар хадгал. Хүүгийн хүү нийлмэл хүү гэдэг гайхалтай зүйлийн ачаар 40 жилийн дараа гэхэд долл...
17/11/2022

Dave Ramsey: Сар бүр 100 доллар хадгал. Хүүгийн хүү нийлмэл хүү гэдэг гайхалтай зүйлийн ачаар 40 жилийн дараа гэхэд долларын саятан болно. Ямар ч нууц байхгүй, зүгээр л хадгал. Өнөөдөр чи хэдэн настай вэ? 25 настай бол 65тайдаа, 35 настай бол 75 настайдаа эрх чөлөөтэй, баян байх болно. Сарын 100 долларыг бид хангалттай дэмий дэмий зүйлд үрдэг. Зарим хүний сарын кофе аваад уудаг мөнгө. Гадуур хоол идэх бүртээ чи ирээдүйн эрх чөлөөгөө иддэг гэдгээ мэдэх үү? Орлого, зарлагаа хөтөл, өрөө дар, хадгаламж хий, хэмнэ.

Хөрөнгө оруулалт, санхүүгийн сэдэвтэй нэг чуулган дээр нэгэн сэтгүүлч Билл Гэйтсээс дараах асуултыг асуужээ:-“Дэлхийн то...
14/11/2022

Хөрөнгө оруулалт, санхүүгийн сэдэвтэй нэг чуулган дээр нэгэн сэтгүүлч Билл Гэйтсээс дараах асуултыг асуужээ:

-“Дэлхийн топ баячуудын нэг та охиноо ядуу эсвэл даруухан энгийн нэгэнтэй гэрлэхийг зөвшөөрөх үү?”

-“Юуны түрүүнд, баян байна гэдэг банкны том данстай байна гэсэн үг биш гэдгийг ойлгох хэрэгтэй...

Баян байна гэдэг баялагыг бий болгох чадвар юм...

Жишээ нь, хэн нэгэн азаар сугалаанд хожлоо гэж бодье...

100 сая доллар хожсон ч гэсэн тэр баян хүн биш...

Тэр их мөнгөтэй ядуу хүн...

Тийм ч учраас, сугалаагаар саятан болсон хүмүүсийн 90 хувь нь 5 жилийн дараа буцаад ядуу статусдаа очдог...

Та бас мөнгөгүй баян хүмүүстэй уулзана...

Жишээ нь, ихэнх бизнес эрхлэгчид...

Тэд мөнгөгүй байгаа ч баялаг бүтээх зам дээрээ хэдий нь гарсан хүмүүс, яагаад гэвэл тэд баялаг буюу санхүүгийн ухаанаа хөгжүүлж яваа улс...

Баян, ядуу хоёр юугаараа ялгаатай юм бэ?

Энгийнээр хэлбэл, баян хүн баян болохын тулд үхэж чадах байхад ядуу хүн баян болохын тулд алж чадах байх...

Хэрэв та шинэ зүйлд суралцахыг, өөрийгөө дасгалжуулах, байнга сайжрахыг оролдож байгаа залуу хүнийг харвал тэр чинь баян хүн гэдгийг мэд...

Хэрэв та бүх асуудал төр засгийн асуудал гэж бухдаг, баян хүмүүс бол бүгд хулгайчид гэж боддог, байнга л шүүмжилж байгаа залуу хүнийг харвал тэр чинь ядуу хүн гэдгийг мэд...

Сургалт, мэдээлэл байхад бүхнийг эхэлж болно гэж баян хүмүүс итгэдэг бол, ядуу хүмүүс бусад хүмүүс тэдэнд мөнгө өгвөл эхэлж болно гэж төсөөлдөг...

Дүгнэж хэлэхэд, миний охин ядуу хүнтэй гэрлэхгүй...

Би мөнгөний тухай яриагүй шүү...

Би тэр хүний баялаг бүтээх чадварын тухай хэлж байгаа юм...

Ингэж хэлж байгаад уучлаарай, гэхдээ ихэнх гэмт хэрэгтнүүд ядуу хүмүүс байдаг...

Мөнгөтэй тулахаараа тэд тархиа, бодлоо алддаг, энэ нь тэдний хулгайлах, хумслах шалтгаан нь болдог...

Өөрсдөө мөнгө яаж хийхийг мэдэхгүй болохоор энэ нь тэдэнд нэг ёсны ая зан нь болдог.

Нэг өдөр, банкны нэг хамгаалагч ууттай мөнгө олоод түүнийгээ банкны менежерт аваачиж өгчээ...

Хүмүүс бүгд л түүнийг тэнэг, мангараар нь дуудсан...

Гэтэл тэр хүн бол зүгээр мөнгөгүй баян хүн байсан юм...

Жилийн дараа тэрээр угтагч, 3 жилийн дараа харилцагч хариуцсан менежер, 10 жилийн дараа тус банкны бүс нутаг хариуцсан ахлах менежерээр ажилладаг болж, олон зуун хүнийг удирддаг нэгэн болсон бөгөөд хулгайлж болох байсан мөнгөнөөсөө хамаагүй их цалин урамшууллыг авдаг болжээ...

Баян байна гэдэг чинь сэтгэлгээ юм”, найз минь гэж Гэйтс сэтгүүлчийн асуултанд хариулт өгчээ...

Кредитийг бид банкны зээл олгоход хэрэглэгддэг утгаар нь илүү мэддэг байх. Энэ утгаар нь авч үзвэл итгэлцлийн суурь хари...
08/11/2022

Кредитийг бид банкны зээл олгоход хэрэглэгддэг утгаар нь илүү мэддэг байх. Энэ утгаар нь авч үзвэл итгэлцлийн суурь харилцаа гэж ойлгож байна. Банк таныг хэдий хэмжээний зээл аваад төлөх чадвартайг тогтоосон тохиолдолд тухайн хэмжээний зээлийг олгох эрхийн кредитийг олгодог. Энэ бол хувь хүн, байгууллага, бизнес санхүүгийн харилцаанд маш чухал хэмжүүр. Кредит сайтай хүнийг бид төлбөрийн чадвартай, найдвартай, хариуцлагатай цаашлаад нэр төртэй гэж хүндэтгэн харьцдаг. Хэн ч найдваргүй хүнд мөнгө өгч алдахыг хүсэхгүй. Хэрэв та тухайн кредитэд тохирох хариуцлагыг үүрч чадахгүй бол өөрийн кредитийг алдаад зогсохгүй, харилцагчаа ч алдах аюултай тулгарна.

Warren buffett ийн ямагт баримталдаг 6 зарчим1. Орлого :Зөвхөн 1 орлогын эх үүсвэртэй байхаас үргэлж зайлс хий. Дараагий...
06/11/2022

Warren buffett ийн ямагт баримталдаг 6 зарчим

1. Орлого :
Зөвхөн 1 орлогын эх үүсвэртэй байхаас үргэлж зайлс хий. Дараагийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хий.

2. Зарлага :
Хэрэв та өөрт хэрэггүй зүйлсийг худалдан авдаг бол, удахгүй өөрт хэрэгтэй зүйлсээ худалдан борлуулах шаардлага гарна.

3. Хуримтлал :
Зардлууд гарсны дараа хуримтлал хийх бус, эхлээд хуримтлаа хийгээд үлдсэнийг нь зардалд гарга.

4. Эрсдэл үүрэх :
Голын усны гүнг мэдэхийн тулд 2 хөлөөрөө зэрэг бүү ор.

5. Хөрөнгө оруулалт :
Бүх хөрөнгө нэг зүйлд бүү хий. Тараан байршуул.

6. Хүлээлт :
Шудрага байх нь маш үнэ цэнэтэй. Бусдын хөдөлмөрийг үнэнчээр үнэлэ.

Муу өр дахин дахин гаргахаас аль болох зайлсхий. Зарцуулахаасаа өмнө үүнийг авбал(хийвэл) надад ямар ашигтай вэ гэж бодо...
26/10/2022

Муу өр дахин дахин гаргахаас аль болох зайлсхий. Зарцуулахаасаа өмнө үүнийг авбал(хийвэл) надад ямар ашигтай вэ гэж бодож үз. Өөртөө “Үгүй одоо цаг нь биш байна” гэж хэлж сур. Энэ бол өөрийгөө ялан дийлж буйн шинж. Ингэж хэлж сурахгүй л бол та хол явахгүй тархи чинь таныг удирдсаар байхаар болно. Үнэхээр та ядуурлаас гарахыг хүсэж байгаа бол бидний ажил эндээс л эхэлнэ. Хэрэв үнэхээр шаардлагатай бол аль болох бага хүүтэй, огт хүүгүйгээр тухайн зүйлийг худалдаж авах арга байгаа эсэхийг хайх хэрэгтэй. Бас хэдий хугацааны дараа өрөө төлж дуусахаа ч бодолцож үзэх хэрэгтэй байдаг.
#Санхүүгийнзөвлөгөө

Та ажил хийдэг ч бай, хийдэггүй ч бай тодорхой хэмжээний орлого олдог л байж таарна. Чухам энэ чинь л таныг хавхнаас гар...
21/10/2022

Та ажил хийдэг ч бай, хийдэггүй ч бай тодорхой хэмжээний орлого олдог л байж таарна. Чухам энэ чинь л таныг хавхнаас гарах анхны алхам болно. Заавал их мөнгө олсны дараа зээлээ дарна гэсэн ташаа ойлголт байдаг. Та огт ашиггүй зүйлд мөнгө зарцуулж байгаа юм биш биз?

Өдөр бүр хадгаламжиндаа мөнгө хуримтлуулах аргаас хуваалцъя. Юуны өмнө өөрийнхөө орлогын чадамжийг тодорхойлоод өөрт дар...
17/10/2022

Өдөр бүр хадгаламжиндаа мөнгө хуримтлуулах аргаас хуваалцъя. Юуны өмнө өөрийнхөө орлогын чадамжийг тодорхойлоод өөрт дарамт үүсгэхгүйгээр хуримтлуулах мөнгөн дүнгийн гарааг эхэлнэ. Жишээлбэл, бид энд өдөр бүр 100 төгрөгөөр нэмэгдүүлсэн хуримтлал хийвэл жилийн эцэст нийт хэдэн төгрөг хуримтлуулсан байх тооцоог харуулсан байна. Таны эхлүүлэх дүн хэд ч байж болохыг санаарай. 10 төгрөгөөр эхлүүлсэн ч яагаад болохгүй гэж. За ингээд амжилт хүсье. Үйлдэл хийж байж зорилгодоо хүрдэг. Яг одоо туршилтаа эхлүүлээрэй!

Address

ХУД 2-р хороо үйлдвэрчний гудамж
Ulaanbaatar

Telephone

+97699006770

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Otgonjargal Dondogdorj posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share