Хөвсгөл аймгийн татварын газар

Хөвсгөл аймгийн татварын газар "Төр оршихуй дор татвар буй,
Татвар оршихуй дор төр буй"

21/08/2026
04/08/2026
04/08/2026

04/08/2026

Нягтлан бодогчийн эрхийн тохиргоо хийх заавар.

📌Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэр...
27/07/2026

📌Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ:
✅анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх;
✅татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлэх;
✅суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах;
✅татварын тайлантай холбоотой баримт, мэдээллийг гадаад хэл дээр үйлдсэн бол монгол хэл дээр орчуулах бөгөөд ийнхүү орчуулахтай холбогдсон зардлыг татвар төлөгч өөрөө хариуцах;
✅татвар төлөгч болон түүний баримтыг бүрдүүлэх, бүртгэл хөтлөх үүрэг хүлээсэн этгээд нь уг баримт, бүртгэлийг татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуустал Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгалах;
✅татварын тайланд тусгах, бүртгэх төлбөр тооцоо гадаад валютаар хийгдсэн тохиолдолд тухайн гүйлгээ хийсэн өдрийн Монголбанкны албан ханшаар тооцож төгрөгөөр илэрхийлэх.
https://etax.mta.mn/

Хөвсгөл аймгийн татварын газар нь 2026 оны 07 сарын 25, 26-ны Бямба, Ням гаригт ажиллахыг мэдэгдэж байна. Утас: 70384815...
24/07/2026

Хөвсгөл аймгийн татварын газар нь 2026 оны 07 сарын 25, 26-ны Бямба, Ням гаригт ажиллахыг мэдэгдэж байна.
Утас: 70384815, 70382632
https://khuvsgul.mta.mn/

🌐 **Гадаад улсын иргэн татвар төлөгчөөр бүртгүүлж, Татвар төлөгчийн дугаар авах тухай**Монгол Улсад оршин сууж, **Гадаад...
24/07/2026

🌐 **Гадаад улсын иргэн татвар төлөгчөөр бүртгүүлж, Татвар төлөгчийн дугаар авах тухай**

Монгол Улсад оршин сууж, **Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.5-д** заасан гадаадын иргэн, хувь хүн **татвар төлөгчөөр бүртгүүлэн Татвар төлөгчийн дугаар (ТТД)** авах боломжтой.

📌 **Анхаарах зүйлс**
✅ Харьяалалтай татварын албандаа өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
✅ Бүртгүүлэх хүсэлтийг **латин үсгээр** бөглөнө.
✅ Бүртгэл амжилттай хийгдсэний дараа Татвар төлөгчийн дугаар олгогдоно.

🎯 **Давуу тал**
✔️ Татварын албанд нэг удаа бүртгүүлнэ.
✔️ Цахим татварын системд нэвтрэх нэр, нууц үгийг гар утас болон цахим шуудангаар хүлээн авна.
✔️ Нэвтрэх нэр, нууц үгээ мартсан тохиолдолд дахин сэргээх боломжтой.

🌐 **Дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим үйлчилгээ:**
**etax.mta.mn**

https://nta.mn/p/tsahin-system-burguuleh-gadaad-irgen

#МонголынТатварынАлба #ТатварТөлөгч #ГадаадИргэн #ТатварТөлөгчийнДугаар

📌 Тоон гарын үсгийн файлаа авахын тулд татварын албанд биечлэн ирэх шаардлагагүй. Та дараах алхмуудыг даган нэвтрэлтийн ...
23/07/2026

📌 Тоон гарын үсгийн файлаа авахын тулд татварын албанд биечлэн ирэх шаардлагагүй. Та дараах алхмуудыг даган нэвтрэлтийн нэгдсэн систем буюу etax.mta.mn цахим хаягаас өөрөө татаж аваарай.

1️⃣ etax.mta.mn системд өөрийн эрхээр нэвтэрч, баруун дээд буланд байрлах байшингийн дүрс дээр дарна. Дараа нь “Эрхийн тохиргоо” цэсийг сонгоно.

2️⃣ “Эрхийн тохиргоо” цэс рүү орж, өөрийн тоон гарын үсгийг сонгон файлаа татаж авна.

3️⃣ Хэрэв нууц үгээ мартсан бол ногоон өнгөөр тэмдэглэсэн түлхүүрийн дүрс дээр дарна. Бүртгэлтэй гар утасны дугаарт баталгаажуулах код ирэх бөгөөд уг кодыг оруулсны дараа шинэ нууц үг мессежээр илгээгдэнэ.

22/07/2026

🟠Өнөөдөр буюу 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2026 оны 6 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2026 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 56 715 422 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1
7 орон таарсан 5
6 орон таарсан 48
5 орон таарсан 508
4 орон таарсан 5108
3 орон таарсан 50970
баримт тохиролд таарч азтан боллоо.
🟠 "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа юм.
🟠 Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +73%, Баянхонгор аймаг +36%, Сүхбаатар дүүрэг +33%, Завхан аймаг +25%, Хөвсгөл +23%, Дорноговь аймаг +20%, Дархан-Уул, Хэнтий, Булган аймаг тус бүр +18%, Ховд аймаг +17%, Дорнод аймаг +16% байлаа. Та бусад дэлгэрэнгүй мэдээлэлийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас авах боломжтой.
https://www.youtube.com/watch?v=BdWX83gwfG4

Address

8-р баг , Татварын газрын өөрийн байр
Mörön
670167

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөвсгөл аймгийн татварын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хөвсгөл аймгийн татварын газар:

Shortcuts

Share