10/07/2026
Хагас жилийн тайлан хүлээн авах хугацааг сунгасантай холбоотойгоор Татварын ерөнхий хуулийн 29.2-т “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна.” гэж заасны дагуу татвар төлөх хуулийн хугацаа сунгаагүй болохыг анхаарна уу.