Tax advice & Татварын зөвлөгөө

Tax advice & Татварын зөвлөгөө Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Tax advice & Татварын зөвлөгөө, Ulaanbaatar.

💼 Tax Advice & Татварын зөвлөгөө

Татварын зөв ойлголтыг энгийнээр.
📊 Хууль, шинэчлэл
💡 Бодит зөвлөгөө, кэйс
📈 Бизнес ба хувь хүний шийдэл

Татвараа зөв төлж, бизнесээ ухаалгаар удирдъя.

27/08/2026
📚 НЯГТЛАН БОДОГЧ БҮРТ ХЭРЭГТЭЙ 10 ВЭБСАЙТНягтлан бодогчийн ажил зөвхөн тайлан шивж илгээхээр хязгаарлагддаггүй. 📊Хууль, ...
27/08/2026

📚 НЯГТЛАН БОДОГЧ БҮРТ ХЭРЭГТЭЙ 10 ВЭБСАЙТ

Нягтлан бодогчийн ажил зөвхөн тайлан шивж илгээхээр хязгаарлагддаггүй. 📊

Хууль, татвар, санхүүгийн тайлагналын стандарт, аудит, Excel гээд өдөр тутамдаа найдвартай эх сурвалжаас мэдээлэл авах шаардлага байнга гардаг.

Тиймээс дараах 10 вэбсайтыг bookmark хийгээд хадгалчихад илүүдэхгүй. ⭐

1️⃣ Татварын ерөнхий газар — mta.gov.mn
👉 Татварын хууль тогтоомж, татварын тайлан, татварын тооцоолол, НӨАТ болон татвартай холбоотой албан ёсны мэдээлэл.

2️⃣ Legalinfo.mn
👉 Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоол, журам, сайдын тушаал болон эрх зүйн бусад мэдээллийг хайж олоход хамгийн хэрэгтэй эх сурвалж.

3️⃣ IFRS Foundation — ifrs.org
👉 IFRS буюу Олон улсын санхүүгийн тайлагналын стандарттай холбоотой албан ёсны мэдээлэл, шинэчлэлт, материалууд.

4️⃣ IAS Plus — iasplus.com
👉 IFRS-ийн өөрчлөлт, тайлбар, практик жишээ болон санхүүгийн тайлагналын шинэ мэдээллийг ойлгоход тустай.

5️⃣ Монгол Улсын Сангийн яам — mof.gov.mn
👉 Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн бодлого, төсөв, журам, стандарттай холбоотой албан ёсны мэдээлэл.

6️⃣ MONICPA — monicpa.mn
👉 Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт. Мэргэшлийн сургалт, аудит, стандарт, семинар болон мэргэжлийн мэдээлэл авахад хэрэгтэй.

7️⃣ IAASB — iaasb.org
👉 Олон улсын аудитын стандарт (ISA), чанарын удирдлага болон баталгаажуулах үйлчилгээний стандартуудтай холбоотой мэдээлэл.

8️⃣ IFAC — ifac.org
👉 Дэлхийн нягтлан бодогчдын мэргэжлийн байгууллагуудын холбоо. Нягтлан бодох бүртгэл, аудит, мэргэжлийн ёс зүй, олон улсын чиг хандлагын мэдээлэлтэй.

9️⃣ ACCA Global — accaglobal.com
👉 Нягтлан бодох бүртгэл, санхүү, татвар, аудит, IFRS-ийн сургалтын материал, нийтлэл, мэргэжлийн хөгжлийн олон эх сурвалжтай.

🔟 Microsoft Excel Support — support.microsoft.com/excel
👉 Excel-ийн функц, томьёо, PivotTable, Power Query болон өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх олон хэрэгтэй заавар, зөвлөмжтэй.

💡 Яагаад эдгээр сайтыг хадгалах хэрэгтэй вэ?

Нягтлан бодох бүртгэл, татварын салбарт мэдээлэл байнга шинэчлэгддэг.

Тиймээс Facebook-ийн пост, группийн зөвлөгөөнд найдахаас илүүтэй хууль, стандарт, албан ёсны эх сурвалжаа өөрөө шалгаж хэвших нь мэргэжлийн хамгийн зөв дадал.

⭐ Эдгээр сайтуудаа bookmark хийгээд өдөр тутмын ажлынхаа “мэргэжлийн хэрэгслийн хайрцаг” болгоорой.

📌 Хадгалаад, хамт ажилладаг нягтлангуудад хуваалцаарай.
Нэг хэрэгтэй мэдээлэл нэг хүний ажлыг бүтэн өдрийн турш хөнгөвчилж чадна. 😊
Tax advice & Татварын зөвлөгөө пэйжээ дагаарай.

19/08/2026

УУЛЫН АЖЛЫН БОЛОН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй "Чөлөөлье" аяны хүрээнд АМГТГ-ын даргын 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар "ГУУМС-ийг ашиглах, холбогдох мэдээллийн санг хөтлөх, хайгуул, уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүлээн авах, танилцах, албажуулах дотоод заавар"-ыг шинэчлэн баталлаа.
https://mrpam.gov.mn/public/news/6129/2026-08-14%20huvaarilalt%20webed%20%281%29.pdf

🛍️ Цахим худалдаа эрхлэгчдэд өгөх татварын зөвлөмж * Бизнес эрхлэгчээр бүртгүүлэх: Цахим худалдаа эрхэлж буй иргэн нь И-...
18/08/2026

🛍️ Цахим худалдаа эрхлэгчдэд өгөх татварын зөвлөмж

* Бизнес эрхлэгчээр бүртгүүлэх: Цахим худалдаа эрхэлж буй иргэн нь И-баримт системд бизнес эрхлэгч хувь хүнээр заавал бүртгүүлсэн байх шаардлагатай.

* И-баримт олгох үүрэгтэй : Татварын ерөнхий хуулийн дагуу бараа борлуулсан тухай бүрт хэрэглэгчид дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх эсвэл цахимаар илгээх үүрэгтэй.

Цахимаар баримт илгээх арга шийдлүүд

* Худалдан авагчийн утасны дугаараар баримтын дугаар болон төлбөрийн дүн илгээх.

* И-баримтыг худалдан авагчийн и-мэйл хаягаар илгээх.

Тайлан тушаах хугацаа: Цахим худалдаа эрхлэгч хувь хүн өөрийн орлогын албан татварын тайлангаа жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор etax.mta.mn системээр дамжуулан цахимаар илгээх ёстой.

⚠️ Анхааруулга ба Зөрчил
* Хямдралтай бараа: "Хямдралтай бараа бүтээгдэхүүнд төлбөрийн и-баримт өгдөггүй" гэдэг нь буруу ойлголт бөгөөд зөрчил юм. Хямдралтай бараанд ч ялгаагүй и-баримт олгох үүрэгтэй.

* Торгуулийн арга хэмжээ: И-баримт олгох үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцдог.

📞 Хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл
* Хэрэв цахим худалдаа эрхлэгч танд и-баримт олгоогүй бол харьяа дүүргийн татварын алба болон 1800-1288 дугаарт холбогдон борлуулагчийн талаарх гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

“2026 онд бизнесийнхээ үйл ажиллагааны кодоо шалгасан уу?”> 2026 оны 6 дугаар сарын 30-нд Эдийн засгийн бүх төрлийн үйл ...
17/08/2026

“2026 онд бизнесийнхээ үйл ажиллагааны кодоо шалгасан уу?”

> 2026 оны 6 дугаар сарын 30-нд Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал шинэчлэгдлээ.

❗2018 оны ангилал хүчингүй болсон.

Тиймээс ААН-үүд:
1. Үндсэн үйл ажиллагааны чиглэлээ
2. Туслах үйл ажиллагаануудаа
3. Татварын системд бүртгэлтэй үйл ажиллагааны төрлөө
4. Бодитоор эрхэлж буй үйл ажиллагаатайгаа харьцуулж шалгаарай.

📌 Үйл ажиллагааны кодоо зөв сонгох нь зөвхөн статистикийн бүртгэл биш. Татвар, тайлагнал, бизнесийн бүртгэлтэй холбоотой чухал мэдээлэл юм.

2026 оны шинэ ангиллаа шалгаарай.

📌 БҮНА код гэж юу вэ? Баримт үүсгэхдээ яагаад зөв сонгох хэрэгтэй вэ?Цахим төлбөрийн баримт (И-Баримт) системд бараа, аж...
17/08/2026

📌 БҮНА код гэж юу вэ? Баримт үүсгэхдээ яагаад зөв сонгох хэрэгтэй вэ?

Цахим төлбөрийн баримт (И-Баримт) системд бараа, ажил, үйлчилгээний төрлийг зөв ангилахад БҮНА код ашигладаг.

🔹 БҮНА код гэж юу вэ?
Бараа, ажил, үйлчилгээний ангиллыг тодорхойлдог код бөгөөд Үндэсний статистикийн хорооны баталсан “Бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгдсэн ангилал” болон олон улсын GS1, GS1-12, GS1-8 стандартын зарчимд тулгуурладаг.

🔎 БҮНА кодыг хаанаас авах вэ?

Цахим төлбөрийн баримтын системд:

👉 Хянах самбар → БҮНА кодын сангаас хайж сонгоно.

👉 Баримт бичих → Бараа, ажил үйлчилгээ → тухайн бараа, ажил, үйлчилгээний нэрээр хайж БҮНА кодыг сонгоно.

⚠️ Баримт үүсгэхдээ кодоо заавал зөв сонгоорой.

Системийн шинэчлэлээр зарим төрлийн бараа, ажил, үйлчилгээнд БҮНА кодыг заавал сонгож байж баримт үүсгэх тохиргоотой болсон.

Ялангуяа:

• НӨАТ-аас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээ
• НӨАТ-ын 0%-ийн хувь хэмжээтэй бараа, ажил, үйлчилгээ
• ААНОАТ-ын тухай хуулийн 22.9-д хамаарах борлуулалт
• Татварын хуулиар тусгайлан зохицуулсан бусад борлуулалт
зэрэгт зөв БҮНА код сонгох нь чухал.

📌 Анхаараарай: БҮНА кодыг буруу сонговол борлуулалтын төрөл, татварын ангилал буруу бүртгэгдэх эрсдэлтэй.

👉 Тиймээс баримт шивэхдээ зөвхөн бараа, үйлчилгээний нэрийг биш, татварын ангилалд тохирох БҮНА кодыг заавал шалгаж хэвшээрэй.

Татварын тайлангийн зөв эхлэл — зөв баримт. 💙

#БҮНАкод #ИБаримт #ЦахимТөлбөрийнБаримт #ТатварынЗөвлөгөө

Хуулийн этгээд татварын хялбаршуулсан горимд шилжих хүсэлт гаргах хугацаа болон холбогдох гол нөхцөл, шаардлагуудыг нэгт...
13/08/2026

Хуулийн этгээд татварын хялбаршуулсан горимд шилжих хүсэлт гаргах хугацаа болон холбогдох гол нөхцөл, шаардлагуудыг нэгтгэн хүргэе.

🟢 Бүртгүүлэх нөхцөл

* Орлогын хэмжээ: Өмнөх татварын жилийн тайлангаар баталгаажсан борлуулалтын нийт орлого 50.0 сая төгрөгөөс бага байх.

* Хүгацаа: Тухайн татварын жилийн 3 дугаар улиралд багтаан буюу 2026 оны 9 дүгээр сарын 30-ны дотор харьяа татварын албанд хүсэлт гаргаж бүртгүүлнэ. (Бүртгүүлснээр дараагийн татварын жилээс хэрэгжинэ).

* Техникийн шаардлага: Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байх.

🟡 Давуу тал
* Жилд 1 удаа татварын тайлан гаргана.
* Орлогын нийт дүнгээс 1 хувиар албан татвар ногдуулна.
‼️ Анхаарах зүйлс
* Татварын ямар нэгэн чөлөөлөлт, хөнгөлөлт эдлэхгүй.
* Өмнөх жилийн алдагдлыг ирэх жилүүдэд шилжүүлэн хасахгүй.
* Гадаад улсад ногдуулан төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасаж тооцохгүй.

🔴 Хамаарахгүй салбар болон этгээдүүд
Дараах үйл ажиллагаа эрхэлдэг болон НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн хуулийн этгээдэд энэхүү хялбаршуулсан горим хамаарахгүй:
* НӨАТ-ын тухай хуульд заасан шаардлага хангаж НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн албан татвар төлөгч.
* Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
* Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох.
* Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох.
* Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах.

📌 НӨАТ-ын ТТ03 тайлан дээр гаалийн мэдээ татагдахгүй байна уу? 😉Гаалийн мэдээлэл татагдахгүй байгаа тохиолдолд дараах ал...
12/08/2026

📌 НӨАТ-ын ТТ03 тайлан дээр гаалийн мэдээ татагдахгүй байна уу? 😉

Гаалийн мэдээлэл татагдахгүй байгаа тохиолдолд дараах алхмуудыг хийгээрэй.

1️⃣ e-invoice.ebarimt.mn систем рүү орно.
👉 “НӨАТ-ын падаан” цэс рүү орж, цахим гарын үсгээр нэвтэрнэ.

2️⃣ Тухайн тайлант сарыг сонгоно.
👉 “Худалдан авалтын падаан” хэсгийг сонгоод “Харах” товчийг дарна.

3️⃣ “Гаалийн мэдээ” хэсэг рүү орно.
👉 “Гаалийн мэдээ татах” товчийг дарна.

4️⃣ Анхааруулга гарч ирнэ.
👉 Мэдээллийг сайтар шалгаад “Тийм” товчийг дарна.

⚠️ Анхаарах: Дахин татах үед өмнөх татагдсан гаалийн мэдээ устаж, шинээр татагдсан мэдээллээр шинэчлэгдэх тул анхааруулгыг нягталж байж үргэлжлүүлээрэй.

5️⃣ Дараа нь etax.mta.mn систем рүү орно.
👉 “НӨАТ-ын ТТ03” тайлангаа сонгоод “Шинэчлэх” үйлдлийг хийнэ.

Ингэснээр гаалийн мэдээлэл НӨАТ-ын ТТ03 тайланд дахин татагдаж, тайлангийн тооцоолол шинэчлэгдэнэ. ✅

📌 Тайлангаа илгээхээс өмнө гаалийн мэдээ, худалдан авалтын падаан болон НӨАТ-ын тооцоогоо заавал тулгаж шалгаарай.

Татварын тайлангаа зөв гаргаж, эрсдэлээс урьдчилан сэргийлье. 💙

#НӨАТ #ТТ03 #Гаалийн Мэдээ

11/08/2026

Бүх баримтаа РД-аар авах нь зөв ч авсан бүх баримтын НӨАТ-ыг шууд 100% хасна гэсэн үг биш шүү хө. 😊

НӨАТ төлөгч байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, НӨАТ ногдох борлуулалтдаа ашигласан худалдан авалтын хасагдах НӨАТ-ыг хуульд заасан нөхцөлөөр хасна. Хувийн хэрэглээ болон хасалт хийхийг хязгаарласан худалдан авалтыг хасахгүй болохыг анхаарна.

Тиймээс “РД-ээр авсан бол бүгдийг нь хасна” биш, “бизнесийн үйл ажиллагаатай холбоотой, хасагдах НӨАТ мөн эсэхийг шалгаад хасна” гэж ойлгоорой. 👍

Address

Ulaanbaatar
11976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tax advice & Татварын зөвлөгөө posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share